· Оршил
· Японы ногоон цайны тухай
· Цайны ёслолын үүсэл
· Японы цайны урлаг
· Дорнын цайны ёслол
· Дүгнэлт
· Хавсралт
· Ашигласан материал
Оршил
“Япон” гэх нэрийг сонсоод хамгийн түрүүнд таны санаанд чухам юу зурсхийн орж ирдэг вэ? Цаасан ханаар тусгаарлагдсан, гүйдэг хаалгатай байшин, эртний сүм дуган, эсвэл ганган чамин төмөр хөлөг сүлжилдсэн ирээдүйн гэмээр гайхалтай хот санаанд чинь буудаг уу? Мананд хучигдсан уул толгод, эсвэл гэрлийн хурдаар сум мэт шунгинан өнгөрөх хурдны галт тэрэг үү? Хийц сайтай, үнэтэй костьюмээр гоёж, үсээ толийтол гельдсэн бизнесмэн залуус, эсвэл кимоногоор гангарсан гейша юу? Япон улсын тухай та ямар ч төсөөлөлтэй байлаа ч дээрх бүгд тэнд бий гэдгийг итгэл төгс хэлэх байна.
Япон улс түүхэн хөгжлийнхээ туршид бусад улс орноос технологи, зан заншил гэх зэрэг өдий төдий шинэ санаа, соёлын хэлбэрүүдийг өөртөө тусган авч, тэр бүгдийг нэгтгэн өөрийн өвөрмөц соёлыг хөгжүүлж чадсан билээ. Өнөөгийн японы аж төрөх ёсонд Азийн уламжлалт соёл, Өрнөдийн орчин үеийн соёлын нөлөө ихээр туссан байдаг.
Цайны ёслолоороо дэлхийд алдартай Япон улсад анх цай уух нь гол төлөв хааны ордны ноёд болон буддын шашны ёс жаягийн хvрээнд vйлддэг ёс заншил байлаа. Энэ утгаараа цайг тэр хvрээнийхэн л тарьж, ургуулдаг байсан байна. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хаад ноёд, лам нараас гадна дайчин баатрууд цайны амтанд орж, зөвхөн цай бэлтгэх, уухад зориулсан өрөөг тусгайлан бэлтгvvлдэг болсон аж. Мөн цайг vнэр болон амтаар нь ямар төрлийнх болохыг нь таних тэмцээн, уралдааныг хvртэл зохион явуулж, нийтийн хэрэглээ болох vндсийг нь тавьсан байна. Ингэснээр зөвхөн зугаа цэнгэл, эмчилгээ, шашны зан vйлд ашиглах төдийгvй явцуу хvрээний цайны хэрэглээ нь олон зуун жилийн турш хөгжин, хувирсаар япончуудын vндэсний баялаг, өв соёлын нэгэн салшгvй хэсэг болсон байна.
Японд эртний сүм дуган, хийд, бунхан, кабуки (япон театрын төрөл), цайны ёслол болоод Японы урлаг соёлын арвин өв бүхий баялаг музей байдаг. Япон орон нь дэлхийд гайхамшигт тооцогдох дахин давтагдашгүй асар олон түүх соёлтой ард түмэн юм. Тэр дундаа цайны ёслолыг урлаг болон хөгжүүлж чадсанаараа онцлогтой орон юм. Ерөнхийдөө Азийн орнууд болох Хятад Солонгос япон мөн монгол зэрэг орнуудад цайны ёслол нь нэлээд хөгжиж ирсэн бөгөөд уламжлал, зан заншил соёлынх нь нэгээхэн хэсэг билээ.Иймээс бид Япончуудын соёлын салшгүй хэсэг болох цайны урлагын талаар дэлгэрэнгүй авч үзнэ.
Цайны тухай:
Цай гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд эрт орж ирсэн ундаа билээ.МЭӨ 2-р зуунаас эхлэн Азийн орнуудад цайг хэрэглэж эхэлсэн түүхийн баримт байдаг. Цайны ургамал нь Ази тивийн чийглэг, дулаан бүсэд элбэг ургадаг байсан нь ийнхүү хүмүүний хэрэглээнд эхлэн хэрэглэгдэх болсон учиртай бөгөөд аажмаар Дундад Азиар дамжин Европын орнуудад хүрч улмаар Англи болон Ирланд орнуудын өдөр тутмын голлох хэрэглээ болжээ. Анх хятадын кантон аялганы ча хэмээх үг нь Перс хэлэнд чай гэсэн үг болон хувирч улмаар олон хэлэнд чай, тий, цай гэх мэтээр нэрийдэх болжээ.
Цайны ургамал нь олон төрлийн бодисыг агуулдаг, үүнд: антиоксидант (исэлдлээс сэргийлэгч, эрдэс болон уургийн фермент агуулсан бодис бөгөөд эд эсэд чөлөөт радикал молекулууд исэлдэл үүсгэхээс сэргийлнэ. Хальсийг нь авсан алим харлах, төмөр зэврэх зэрэг нь исэлдэл явагдаж байгаагийн жишээ) нь биеийн эсэргүүцлийг сайжруулж өвчин үүсэхээс хамгаалдаг нь батлагдсан. Ялангуяа ногоон цай нь илүү антиоксидант агууламжтай ажээ. Цай нь дотроо ногоон, хар, цагаан, шар, оолонг, хятад, энэтхэг гэх мэт олон төрөл зүйл байхын дээр амт оруулсан, холимог, ургамлын зэрэг олон хэлбэрээр үйлдвэрлэгдэж байна.
Япончууд бол ногоон цайны мэргэжилтнүүд бөгөөд түүнд дурлагчид билээ. Японы хойд нутгийн Сизуока-д хамгийн сайн ногоон цайг тариалдаг байна. Тэнд ногоон цайны ургах төгс нөхцлийг бүрдүүлэх халаалт, исэлдүүлгийн хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг ажээ. Ийм технологиор боловсруулсан 100 грамм цай л гэхэд 50 долларын үнэтэй. Гэвч үнийн хувьд тогтвортой бус тул ихэвчлэн цайны тусгай дуудлага худалдааны үеэр зарагддаг байна. Ингээд ногоон цай уух үйл явцыг жилд нэг удаа бүхэл бүтэн баяр болгон тэмдэглэж, бясалгал ариуслын зан үйл болгосон.
Сизуока-ийнхан ерөнхийдөө цайгаар амьдралаа залгуулдаг. Энд үе үе үзэсгэлэн, наадмууд зохиогддож, Хятад, Тайланд болон бусад орноос авч ирсэн цайны сорьцуудыг толилуулдаг байна. Тус улсын цайны зах зээлд 1.3 тэрбум доллар буюу 40% ноогддог байна.
ЯПОН НОГООН ЦАЙНЫ АЧ ТУС
Цайны хэрэглээ анх 4000-аад жилийн өмнөөс эртний Хятадад бий болжээ. Ногоон, хар, оолонг хэмээх үндсэн 3 төрлийн цай байдаг. Ногоон цай нь Японд маш өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд дэлхий дээрхи хамгийн чанартай ногоон цайг тэнд л тариалан боловсруулдаг юм. Эртнээс нааш Азийн ихэнх орнууд ногоон цайг ундаа болгон уухаас гадна уламжлалт анагаах ухааны нэгэн арга болгон хэрэглэсээр иржээ. Сүүлийн жилүүдэд хийгдэж буй шинжлэх ухааны болоод эмнэлзүйн судалгаагаар ногоон цай нь зүрх судасны өвчин, шүд хорхойтох, бөөрний чулуу, хавдарын эрсдэлийг бууруулж, ясны батжилт, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулдгийг тогтоожээ. Ногоон цайнд полифенол (катехин) хэмээх хүчирхэг антиоксидантын агууламж хамгийн өндөр байдаг. Антиоксидант гэж биемахбод дахь эсүүдийг өөрчилж, гэмтээдэг нэгдлүүд болох чөлөөт радикалуудтай тэмцдэг бодис юм. Мөн ногоон цайнд полифенолуудаас гадна каротинойд, токоферол, аскорбины хүчил (витамин С), эрдэсүүд тухайлбал хром, мангаан, селен, цайр, зарим фитохимийн нэгдлүүдийг агуулдаг.
Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус:
Хоолны хордлогоос сэргийлнэ
Ногоон цайны найрлаган дахь катехин хэмээх гашуувтар бодис нь хоолны хордлого үүсгэдэг бактериудыг устгадаг бөгөөд тэдгээр бактериудаар үүсгэгддэг хортой бодисуудыг устгадаг.
Хорт хавдраас урьдчилан сэргийлдэг
Ногоон цайг тогтмол хэрэглэдэг Япон зэрэг орнуудад хавдрын өвчлөлийн түвшин маш бага байдаг. Түүнд агуулагдах полифенолууд нь хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судлаачид мөн полифенолууд нь хавдрын эсүүдийг устгахад туслан, тэдний ургалтыг зогсоодгийг тогтоожээ.
Амны хөндийн эрүүл ахуйд эергээр нөлөөлдөг
Катехин нь кариогеник бактериар үүсгэгддэг шүдний хаг үүсэхээс сэргийлж, тэдгээр бактериудыг устгадаг. Мөн амны эвгүй үнэрийг бий болгодог бактериудыг устгадаг. Ногоон цай нь шүд цоорлоос сэргийлэхэд тустай байгалийн флуорин бодисыг агуулдаг.
Цусан дахь холестеролын түвшинг зохицуулдаг
Ногоон цай нь нийт холестерол болон хортой LDL холестеролыг бууруулж, ашигтай HDL холестеролыг нэмэгдүүлдэг байна. Ногоон цайн дахь полифенол нь холестеролыг нарийн гэдсэнд шимэгдэхээс хамгаалж, биеэс гадагшлахад тусалдаг.
Цусны өндөр даралтыг хянадаг
Ногоон цайн дахь катехин нь цусны өндөр даралтанд хүргэдэг ангиотензин-II бодисын нийлэгжилтийг дарангуйлдаг.
Атеросклерозоос сэргийлнэ
Ногоон цайны антиоксидантууд нь атеросклероз, тухайлбал титэм судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Эрдэмтдийн судалгаагаар хүн өдөр бүр 1 аяга ногоон цай хэрэглэдэг бол зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг 11%-иар бууруулдаг болохыг тогтоожээ.
Хөгшрөлтийн процессийг удаашруулдаг
Ногоон цайнд агуулагдах антиоксидантууд нь хөгшрөх процессыг удаашруулдаг. Ногоон цай нь антиоксидант үйлчилгээтэй Е витаминаар баялаг байдаг. Мөн катехин буюу полифенолууд нь маш хүчтэй антиоксидант юм.
Жин хасах
Клиник судалгаагаар ногоон цайны ханд нь бодисын солилцоог эрчимжүүлж, өөх тосыг шатаахад тусалдаг байна. Хэдийгээр ногоон цай нь хурдан тураахад хангалттай байхуйц бодисын солилцооны түвшинг өсгөдөггүй ч түүний ханданд агуулагдах полифенол, каффейн зэрэг бодисууд нь термогенезийг идэвхижүүлж, өөхний исэлдэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд зүрхний цохилтыг өсгөхгүйгээр бодисын солилцооны түвшинг 4%-иар нэмэгдүүлдэг байна.
Цайны ёслолын үүсэл
Цайны урлагийн үүсэл Хамгийн анх манай эринээс өмнөх 2737 онд Хятадын хоёр дахь эзэн хаан Шэ Нүнг ордныхоо гадаа нарлаж байгаад, ууж байсан усанд нь цайны навч орсноор энэхүү гайхамшигт аргыг нээсэн гэдэг. Түүнээс хойш он удаан жил өнгөрч Азийн маш олон орнуудад цай гэгч зүйл нэгэн төрлийн урлаг болон, цаашлаад тухайн улсын соёлын салшгүй хэсэг болтлоо хөгжиж чадсан. Шэ Нинг Цайны ёслол гэдэг нэр томъёо нь сүүлийн үед үүссэн боловч тухайн урлаг нь 15 дугаар зууны үед гарч ирсэн. Одоо цайны ёслолд хэрэглэж байгаа Мачча /ногоон цай/ бол дээр үед Хятадад суралцаад эх орондоо эргэж ирсэн Зэнсо лам 13 дугаар зууны үед Японд анх оруулж ирсэн түүхтэй. Тэд ногоон цайг өөрсдийн ном сурах болон бясалгал үйлдэхэд тусламж үзүүлэх уух зүйл хэмээн хэрэглэж ирсэн. Мөн эмийн ургамал хэмээн хүндэтгэн үздэг аж Цайны урлаг гэж юу вэ? Японы цайны ёслол “Урасэнкэ” Нийгмийн дээд давхаргынхны дунд өргөн дэлгэрүүлсэн цай уух зан үйлийг ийнхүү нэрийддэг бөгөөд 400 гаруй жил уламжлагдан хөгжсөөр ирсэн байна. Япон улсад анх цай уух нь гол төлөв хааны ордны ноёд болон буддын шашны ёс жаягийн хvрээнд vйлддэг ёс заншил байлаа. Энэ утгаараа цайг тэр хvрээнийхэн л тарьж, ургуулдаг байсан байна. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хаад ноёд, лам нараас гадна дайчин баатрууд цайны амтанд орж, зөвхөн цай бэлтгэх, уухад зориулсан өрөөг тусгайлан бэлтгvvлдэг болсон аж.
Цайны эх үүсвэр хятад байгаад хөгжүүлэн цэцэглүүлсэн улс Япон, харин олон нийтэд тараан дэлгэрүүлсэн улс Монгол юм гэсэн хувийн дүгнэлт гарч ирлээ.Дараагийн удаад цайны чухал хэрэгсэл болох Хятадийн цэнхэр хээтэй шаазангийн талаар орчуулж тавинаа.
2737 B.C.
•Хятадын 2 дугаар эзэн хаан Шен Нунг аягатай халуун усанд хийсэн навчыг олж сонирхосоноор түүх эхлэжээ.
350 A.D.
• Анх хятад хэлний толь бичигт Эрх Яа, цайны тухай тэмдэглэж үлдээжээ.
479
• Туркийн худалдаачид Монголын хил дээр цай наймаалж эхлэсэн
593
• Буддизм болон Цай хятадаас Японд ирсэн.
648-749
• Япон хуврага Гёки анхны цайны бутнуудийг Буддийн сумуудийн цэцэрлэгт тариалсан, энэ үед цай нь Япондоо ховор олдоцтой маш үнэтэй бөгөөд зөвхөн ихэс дээдэсийн хүрээнд олдоцтой байсан.
725
• Хятадууд цайнд өөрсдийн ча хэмээх дүрс бичигийг оноосон байна.
780
• Цайнаас хураамж авч эхэлсэн. Хятадын шүлэгч Лу Юу, (нитигийн танилцуулгад уг зохиогчийн хэлсэн үгийг ишлэл болгосон байгаа) Сонгомол цай нэртэй номоо бичсэн.
805
• Буддизм болон цайны сонирхол цааш тархсаар. Японы буддын гэгээнтэн номлогч Сайчо болон хуврага Кобо Дайши нар цайны тариалангийн үр, үрслүүлэгийг Японы сүмийн цэцэрлэгээс хятадад буцаан авчирсан.
960-1280 Сунг Эзэнт Гүрний үе
• Хятад цайны цэцэглэн хөгжилтийн үе, ёсорхог цайны газрууд болон цайны шавар шаазан эдлэлүүдийг ихээр хийж эхлэв.
1101-1125
• Хятадын Эзэн хаан Хуй Цунг цайны сонирхолд хөтлөгдөн цай найруулах шилдэг аргуудаас бичиж, өөрийн эзэмшил нутагт цай амталгааны тэмцээнүүдийг зохиож байв. Цайны мэдрэмжит түүх үргэлжилэх хугацаанд тэрээр Монголчуудад эзэнт улсаа булаалгах аюулыг анзаарсангүй.
1206-1368 Юан Эзэнт Гүрний үе
• Монголчууд Хятадыг эзлэх цагт цай нь нийтийн хэрэглээний ундаа болон хувирсан бөгөөд ахин нийгмийн тусгай давхрагийн хурээнд ороогүй байна.
1211
• Японы буддийн тэргүүн Эйсай анхны цайны ном болох Китча-Ёжоки-г бичиж байжээ.
1280
• Хятадыг эзэлсэн Монголын эзэн хаан цайны хүүхэд байгаагуй тул цайны сонирхол эзэмшил нутаг болон язгуутаны хүрээнд унтарч зөнд нь орхисон байна.
1368-1644 Минг Эзэнт Гүрний үе
• Монгол эзэрхийлэлийн улмаас бүх төрлийн цай Хятадад олдоц арвинтай болж цайны навчны хэрэглээ нийтлэг энгийн үзэгдэл болж иржээ.
1422-1502
• Японы цайны ёслол онцгой нөхцөлтэй болж номлогч Мурата Шукогын анх тэмдэглэж улдээсэнээр Цайн чанамал хэмээн нэрлэгдэн өдөр тутмийн амьдралаас тусгаарлан онцгой баяр ёслолын байдалтайгаар хүртэх болжээ. Энд Цайны байр суурь илүү урлаглаг хэлбэрт шилжин бараг л шашиний зан үйл болж хувирсан байна.
1484
• Японы удирдагч Ёшимаса цайны ёслол, зураглал, жүжигчилсэн тоглолтуудыг дэмжиж байжээ.
1589
• Вэнэцийн зохиолчид Азийн ард түмний амьдрал ахуй болон тэдний цай уух маягын талаар мэдээлж эхлэсэн байна.
1597
• Германы замчин Жан Хюго вон Линшоотен аялалынхаа явцад чаа хэмээх нэршилийг анх удаа англи хэлруу теа хэмээн тэмдэглэн орчуулсан байна.
1610
• Баруунд Японоос ногоон цайг нэвтрүүлсэн боловч маш унэтэй байсан тул зөвхөн дээдсийн хэрэглээнд зориулагдав.
1618
• Хятадын элчин сайдууд Оросын Алекси хаанд олон боодол цай бэлэглэсэн боловч хэрэглэгдэлгуй буцаагдсан байна. (энэ уул нь монголын ноёдоос оросын хаанд бэлэглэгдээд нөгөөдүүл нь ангийн арьсаар солисон тухай манай энд Слав судлалаар ажилладаг монгол эрдэмтэн надад яриж өгч байсан юм байна, гэхдээ хятадийн элчин гэж тэмдэглэгдэж явдаг юм байна да хөөрхий гэжж..,)
1637
• Чинээлэг герман худалдаачидийн эхнэрүүд хүлээн авалтанд цайгаар дайлж эхлэжээ.
1650
• Германууд зарим цай болон цайны уламжлалын талаар Шинэ Амстэрдам буюу одоогийн Нью Ёорк-д нэвтруулжээ.
1657
• Лондонгийн Гарвэй Кофе хауз-д анх удаа анагаах ундаа хэмээгдэн худалдаалагдсан.
1664
• ЭЭй компани Английн хаан болон хатанд цайг бэлэг болгон авч ирэв. Англи улс Шинэ Амстэрдамыг эзлэн Нью Ёорк хэмээн нэрлэж Англи цайны уламжлал эхлэлээ тависан байна.
1600с
• Орос хятад 2 улс Монгол Сибирээр дамжуулан цайны худалдаа хийх зөвшилцөлдд хүрэв.
18 дугаар зууны үе
• Англи болон шотладад цайны эсрэг шүүмжлэгчид олширох эрүүл мэндэд хортой, зан авирт сөрөгөөр нөлөөлдөг, үнэ өртөг өндөртэй хэмээн няцаагдаж байлаа.
1723
• Английн ерөнхий сайд Робэрт Валполэ Англид импортолж буй цайны татварыг бууруулав.
1735
• Оросын хатан хаан цайны худалдааг дэлгэрүүлэв. Энд цайны ханд бэлтгэн халуун ус нэмэх, нимбэг хийх, шүдэндээ зуусан чихрийн хэлтэрхийтэй амталж уух зэргээр цайг хүртэх соёл алдагдаж эхлэв.
1765
• Цай нь Америкийн колонуудад хамгийн түгээмэл ундаа болов.
1778
• Уугуул Ассам (энэтхэгийн тосгон) цайны ургамалыг олж илрүүлэхээс өмнө Английн байгаль судлаач Жосэф Банкс Эй (East India) компаныг хөлслөн Хятадаас оруулж ирсэн цайны ургамалыг тариулсан боловч 50 жилийн оролдлого амжилтанд хүрээгүй байна.
1815-1831
• Уугуул энэтхэг цайны ургамлын дээж Английн Эй компаны цэцэрлэгчид илгээгдэн, жинхэнэ цайны ургамал хэмээх найдварыг төрүүлсэн байна.
1826
• Английн энх тайвны нийгэмлэгийн гишүүн Жон Хорниман анх удаа бага хэмжээгээр савлагдсан амтлагааны дээжүүдийг танилцуулсан.
1833
• Английн ерөнхий сайд Чарлэс Грэй (алдарт Earl Grey цайны нэрний эзэн)-ийн уршигаар Эй компаны цайны худалдааны ноёрхолоо хятадад алдав.
1835
• Эй компани энэтхэгийн Ассамд цайны ургамал тариалж эхлэв.
1838
• Энэ үед Энэтхэгийн хөрсөнд ургасан анхны цай болон ихэнхдээ Хятадаас импортолсон цай худалдаалагдаж байлаа. Бага хэмжээгээр Англид авчирсан бөгөөд маш хурдан зарагдаж дууссан байна.
1840с
• Америкийн усан онгоцууд Америк болон Европын орнуудад цай тээвэрлэх нь ихсэв.
1840с ба 50с
• Хятад болон Энэтхэгээс импорлосон цайны ургамал ШриЛанкад тариалагдаж эхлэв (Цэйлон цай)
1856
• Энэтхэгийн Даржээлин-д цай тариалж эхлэв.
1866
• Англид зарагдаж байсан нийт цайны 90% Хятадаас импортлогдсоор байв.
1876
• Томас Жонстон Липтон Гласгов дах анхны дэлгүүрээ нээв.
1890
• Томас Липтон аажимаар олширсоор байгаа 300 орчим цайны дэлгүүрийн нийлүүлэлтэд зориулан Цэйлонд эзэмшил худалдан авлаа.
1800с сүүл үе
• Хятадаас импортлосон цайны ургамал Ассам цайны ургамалын зах зээлийг эзлэн цайны худалдаанд хүч түрэн орж ирэв. Цэйлон кофений мухлагууд цайны мухлагаар солигдов.
1904
• Америкт ногоон цай болон Формосан (Тайваны) цай хар цайнаас тав дахин их хэмжээгээр худалдаалагдаж байв.
Японы цайны урлаг
Цайны ёслол бол япон үндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочиноо дайлдаг урлагийн нэг юм. 500 жилийн өмнө Япон улсад цайны ёслол хэмээх vйлийг дэлгэрvvлсэн Сэн овогтой гэр бvлийн 15 дахь vеийн их багш Сэн гэншицv монголд ирж зохион байгуулж байгаагаараа энэ жилийн цайны ёслол онцлог болж байна.
Түүнд зөвхөн нэг аяга цайгаар үл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэтийн тал бүрийн зүйл хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн үзэж ач холбогдол өгдөг билээ.
Цайны ёслол анх бий болохдоо буддын шашины Зэн урсгалын үзэл бодлын нөлөө ихтэй байсан тул Ваби гэдэг ойлголтыг эрхэмлэдэг болсон. Ваби гэж юу вэ гэвэл гаднаа гялалзсан биш харин даруухан, навсарсан зүйлийг илүүд үзэж түүн дотроос үзэмжийн төгөлдрийг хайж олох гэсэн ойлголт юм.
Түүнчлэн цайны ёслол Азүчи-Момоямагийн үед Сэн-но Рикюү гэдэг мэргэжлийн цайны ёслолын багш улам боловсронгуй болгосон. Өнөөдөр Сэн-но Рикюүгийн уламжлалыг залгамжилсан гурван гол урсгалаас гадна өөр хэд хэдэн урсгалууд байдаг.
Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь нунтаг ногоон өнгөтэй япон цай болох ба түүнийг аяганд хийн дээрээс нь буцалсан ус нэмэж, зориулалтын сойз хэлбэртэй зүйлээр хутган хөөсрүүлэн зочиндоо өргөн барьдаг.
Зочин нь эзэн болон хажуудаа сууж буй зочдод ёслон цайны аягыг атган нар зөв эргүүлж үнэт цайны аягыг хүндэтгэж даруухан сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсалд амаа хүргэж уух гэх мэтийн ёс байдаг.
Цайны ёслолоороо дэлхийд алдартай Япон улсад анх цай уух нь гол төлөв хааны ордны ноёд болон буддын шашны ёс жаягийн хvрээнд vйлддэг ёс заншил байлаа. Энэ утгаараа цайг тэр хvрээнийхэн л тарьж, ургуулдаг байсан байна. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хаад ноёд, лам нараас гадна дайчин баатрууд цайны амтанд орж, зөвхөн цай бэлтгэх, уухад зориулсан өрөөг тусгайлан бэлтгvvлдэг болсон аж. Мөн цайг vнэр болон амтаар нь ямар төрлийнх болохыг нь таних тэмцээн, уралдааныг хvртэл зохион явуулж, нийтийн хэрэглээ болох vндсийг нь тавьсан байна. Ингэснээр зөвхөн зугаа цэнгэл, эмчилгээ, шашны зан vйлд ашиглах төдийгvй явцуу хvрээний цайны хэрэглээ нь олон зуун жилийн турш хөгжин, хувирсаар япончуудын vндэсний баялаг, өв соёлын нэгэн салшгvй хэсэг болсон байна. Тэгвэл өнөө цагт цайны ёслол нь япон vндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочид, төлөөлөгчдөө дайлдаг урлагийн төрөл болтлоо хөгжсөн байна. Тvvнд зөвхөн нэг аяга цайгаар vл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж, хэрэгслийн талаар гvнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө vзэмжийн зохицол гэх мэт тал бvрийн ёс заншил хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн vзэж, маш их ач холбогдол өгдөг болжээ. Цайны ёслолд хэрэглэдэг идээ нь маш нунтаг байдаг. Тvvнийг аяганд хийж дээрээс нь буцалсан ус нэмэн, зориулалтын сойз хэлбэртэй зvйлээр хутган, хөөсрvvлэхэд ногоон өнгөтэй япон цай болох аж. Тvvний амт нь маш өвөрмөц төдийгvй цайг уухаасаа өмнө чихэрлэг зvйл идвэл гашуун амт нь дарагддаг ажээ. Орчин vед япончууд цайны ёслолоо улам баяжуулан сайжруулахын хэрээр гадаадын хvмvvст зориулсан цайны ёслолыг их хийх болжээ. Тиймээс зочдоо шалан дээр япон маягаар суулгах биш харин сандал дээр суулгах мэтээр уламжлалт ёсыг нилээд хялбаржуулсан байгаа тул ямар ч ёс мэдэхгvй оролцсон ч санаа зовох зvйлгvй болсон байна.
Японы цайны ёслол нь ихэвчлэн Way of Tea гэж нэрлэгддэг. Матча нь ёслолын бэлтгэл болон танилцуулга, нунтаг ногоон цай оролцсон Японы соёлын үйл ажиллагаа юм.
Цайны ёслолын өрөө
Цайны ёслолын өрөөний гол дунд нь уран бичлэг эсвэл зураг өлгөж, хажуу талд нь икэбана цэцэг болон хүж үнэртэн уугиулах бойпор байрлуулсан байдаг. Цайны ёслолын хэрэгсэлд зочин угтаж, үйлчлэх хүний санаа сэтгэлийг шингээн тусгахыг эрхэмлэдэг юм байна.
Дашрамд сонирхуулахад, цайны ёслолын олон урсгал байдаг ажээ. Харин тус цайны ёслол нь японы уламжлалт "Урасэнкэ" урсгал юм байна. Vvдээр нь ороход л ирсэн зочдоо хvндэтгэлтэйгээр угтаж, тусгай бэлдсэн сандал дээр суулгаж байв. Энэ нь ирсэн зочиндоо хамгийн тvрvvнд сvvн цагаан сэтгэлийн илрэл болгож, сvvтэй цайгаа аягалан барьдаг манай ёс заншилтай төстэй, хvндэтгэн цайлах ёслол юм байна. Мөн тус цайны ёслол нь Япондоо хамгийн эртний, томоохон урсгалд ордог аж. Цайны ёслолын Урасэнкэ урсгалын эхний зан vйл нь гэрийн эзэн, ирсэн зочин нар харилцан бие биедээ хvндэтгэл vзvvлж, ёслохоос эхэлдэг гэдэг нь энэхvv арга хэмжээний vеэр харагдаж байлаа.
Дараалал:
Оролцогч нар үндэсний хувцас болох кимоног өмсөж чимээгүй ёслолын өрөөнд орж сууна.
Эзэгтэй ёсололын гардагч хантог танилцуулж мэндчилнэ.
Түрүүлж зузаан цаасан дээр окаши үндэсний боорцог иддэг. Дараа нь цайг найруулж зочидод барина.
Аягыг авахдаа ёслоод баруун гараараа авна.Зүүн гараараа аягыг түшиж авна.
Хэрэв аяга ямар нэгэн хээ зурагтай байвал зураггүй талаас нь ам хүргэж ууна.
Уусны дараа баруун гарын эрхий,долоовор 2 хуруугаар уусан амыг арчина.
Аяганы хээ угалзыг танд яаж чиглэж өгсөн байсан яг тэр хэвээр нь буцаах ёсой.
Орчин үеийн Япончууд үе үе цайны ёслол үйлдэж эртний соёл,ертөнцийг үзэх үзлийг эргэн дурсаж соёлын бат бөх байдлыг хамгаалдаг гэж үзэж болох юм.Цайны ёслолын сэтгэлзүйн үндэс
Цайны ёслолын сэтгэлзүйн үндэс нь “Ва Кэй Сэй Жяку” гэсэн дөрвөн зарчмаар илэрхийлэгддэг. Ва- Аливаа юм харилцан нийцэл, зохицолд орших Кэй- Харилцан бие биеэ хүндэтгэн үзэх, хэн боловч хэм хэмжээндээ байх Сэй- Өнгөн тал төдийгүй, сэтгэл санаан дахь бохир эвгүй зүйлээс ангижирч, гэгээн ариун сэтгэл санаатай байхыг эрмэлзэн чармайх Жяку- Ямар ч үед санаа сэтгэлийн хувьд бат тогтвортой байх гэсэн утгатай хэллэг юм.
Цайны ёслолын явцад олон янзын үйл хөдлөл, баримтлах ёс байх авч, эцсийн эцэст чин сэтгэл шингэсэн амтат цайгаар зочныг дайлах, ариун нандин санаа сэтгэлзүйг бий болгож, цааш хөгжүүлэх Цайны ёслол /садоо буюу чадоо/ гэдэг нь ногоон цайг маш нарийн дэгийн дагуу бэлтгэх арга юм. Харин садоог цай бэлтгэх, цайгаар үйлчлэх ёслолоос ч илүү нарийн дэг жаягаар гүйцэтгэдэг. Үүнд өргөн мэдлэг, маш нарийн мэдрэмж шаарддагаас гадна садоо амьдралын учир утгыг мэдрүүлж, байгалийн гоо сайхныг таашаах сэтгэгдэл төрүүлдэг юм. Цайны ёслолд хэрэглэдэг идээ нь маш нунтаг байдаг. Тvvнийг аяганд хийж дээрээс нь буцалсан ус нэмэн, зориулалтын сойз хэлбэртэй зvйлээр хутган, хөөсрvvлэхэд ногоон өнгөтэй япон цай болох аж. Тvvний амт нь маш өвөрмөц төдийгvй цайг уухаасаа өмнө чихэрлэг зvйл идвэл гашуун амт нь дарагддаг.
Цай уух нь аливаа үндэстний соёл заншил, аж ахуй, итгэл үнэмшлийг агуулж байдаг зан үйл билээ. Монгол цайны зан үйл соёлын талаар тусдаа арга хэмжээ зохион байгуулах тул энэ удаад Япон цайны ёслолын талаарх танилцуулга зан үйл мөн бусад орны цайны амталгааг хийнэ.
500 жилийн өмнө Япон улсад цайны ёслол хэмээх vйлийг дэлгэрvvлсэн.
Цайны ёслолоороо дэлхийд алдартай Япон улсад анх цай уух нь гол төлөв хааны ордны ноёд болон буддын шашны ёс жаягийн хvрээнд vйлддэг ёс заншил байсан. Энэ утгаараа цайг тэр хvрээнийхэн л тарьж, ургуулдаг байсан. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хаад ноёд, лам нараас гадна дайчин баатрууд цайны амтанд орж, зөвхөн цай бэлтгэх, уухад зориулсан өрөөг тусгайлан бэлтгvvлдэг болсон аж. Мөн цайг vнэр болон амтаар нь ямар төрлийнх болохыг нь таних тэмцээн, уралдааныг хvртэл зохион явуулж, нийтийн хэрэглээ болох vндсийг нь тавьсан. Ингэснээр зөвхөн зугаа цэнгэл, эмчилгээ, шашны зан vйлд ашиглах төдийгvй явцуу хvрээний цайны хэрэглээ нь олон зуун жилийн турш хөгжин, хувирсаар япончуудын vндэсний баялаг, өв соёлын нэгэн салшгvй хэсэг болсон.
Өнөө цагт цайны ёслол нь япон vндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочид, төлөөлөгчдөө дайлдаг урлагийн төрөл болтлоо хөгжсөн. Тvvнд зөвхөн нэг аяга цайгаар vл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж, хэрэгслийн талаар гvнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө vзэмжийн зохицол гэх мэт тал бvрийн ёс заншил хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн vзэж, маш их ач холбогдол өгдөг.
Цайны ёслолд хэрэглэдэг идээ нь маш нунтаг байдаг. Тvvнийг аяганд хийж дээрээс нь буцалсан ус нэмэн, зориулалтын сойз хэлбэртэй зvйлээр хутган, хөөсрvvлэхэд ногоон өнгөтэй япон цай болно. Тvvний амт нь маш өвөрмөц төдийгvй цайг уухаасаа өмнө чихэрлэг зvйл идвэл гашуун амт нь дарагддаг.
Цайны ид шид:Зуны халуунд зохих хэмжээний цай ууж байх нь сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэр ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Хятадын уламжлалт анагаах ухааны үзэж буйгаар, идэр залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн байдалтай эрч хүчтэй ажиллаж байдаг, ийм байдалд халууныг хөөх цай уух сайн, өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай.
Өдөрт хоёр аяга цай уух нь зөнөгөрөл болон альцгеймерийн өвчин тусах эрсдлийг 55 хувиар, зургаа юмуу 10 аяга цай уудаг хүмүүс 63 хувиар бууруулна. Цайнд байдаг байгалийн үл исэлдүүлэгч бодис болох полифенол нь хүний биед нөлөөлж тус өвчнөөс сэргийлэх “дархлаа” тогтоодог байна.
Бохирдсон арьсыг хурдан, сайн цэвэрлэе гэвэл хамба шарилж буюу балжингарам цэцгийн хандаар бэлтгэсэн цай хамгийн тохиромжтой. Эл цайны хандаар нүүрээ байнга шавшихад арьс цэвэрхэн болохоос гадна уян хатан болно. Бас үрчлээнээс хамгаална. Нүүрний тань арьс мэдрэмтгий бол хамба шарилж цэцгийн хандыг халуун усанд хийгээд толгой дээгүүрээ алчуур нөмөрч уураар нь ут. Хамар битүүрч, хоолой сөөх үед гурван дусал гавар хийгээд утвал бүр ч сайн.
Өдөржин алхаж, эсвэл удаан хугацаагаар зогссон бол орой унтахаасаа өмнө бүлээн хар цайнд хөлөө дүрж, эрээн булчингаа шавшвал цусны эргэлт сайжирна. Мөн хөлийн судас бүдүүрэх, тархины даралт ихсэх шинж илэрвэл оройд бүлээн хар цайгаар хөлийнхөө булчинг шавшаарай. Хөл тань амрахаас гадна сайхан унтаж амарна. Өглөө босоход зовхи тань бүлцийж хавдсан байвал хар цай болон байхуу цайны шаараар 15 минут жин тавиарай. Энэ нь зовхины хаванг бууруулахаас гадна булчинг сулруулж, нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг сайн талтай.
Мөн байхуу цайнд хавдрын эсрэг бодис агуулагдаж байж болзошгүй гэсэн нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Байнга байхуу цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс ойролцоогоор 3 дахин бага хавдар тусдаг гэсэн сонин судалгааны талаар далайн эрэгт хэвтэхдээ гарчигласан сонин дээр маань бичсэн байна. Ямартай ч зүрхэнд муу, дасал үүсгэдэг гэгдэх Кофены оронд сайхан чихэртэй, нимбэгтэй халуун байхуу цайгаар ядаргаагаа тайлж байхыг санал болгож байна.
Дорнын цайны ёслол
Дорнын цайны ёслолыг Солонгос, Япон, Хятад гэж ангилдаг
Цайны төрөл (Цайны навчаар):
• Ногоон цай
• Цагаан цай
• Хар цай
• Шар цай
• Улаан цай
a) Хятадын цайны ёслол
Цайг хятадууд эрт үеэс хэрэглэж заншсан ба анх зөвхөн эмчилгээнд хэрэглэдэг байсан бол хожим нь бүх нийтээр хэрэглэдэг болж, Дээдсийн хүрээлэнд улсын хэрэг, гүн ухаан, шүлэг найраглал гэх мэт чухал ач холбогдолтой хэргээр зогсохгүй өдөр тутмын асуудлыг цайтай хослуулдаг байсан ба цайны ёслол анх дээдсийн хүрээлэнд үүссэн гэх таамаг байдаг юм.
Харин орчин цагт ихэс дээдэс гэлтгүй хүн бүр цайгаар ундаалдаг болсон бөгөөд цай нь хятад хүний нэг өдрийн хэрэгцээ болох долоон бүтээгдэхүүний нэгт зүйёсоортооцогдог. Энэ долоон бүтээгдэхүүнд нь будаа,тос, давс, цуу, амтлагч, цай, түлээ зэрэг орно.
Хятад цайны ёслолд шаардагдах зүйлс:
• Намхан ширээ,
• Цайны данх,
• Цайны гүц,
• Цайны аяга,
• Шаарны аяга,
• Хадалсан цайны гүц,
• Цайны шүүр,
• Жин,
• Цаг,
• Цайны шаар цэвэрлэгч,
• Алчуур.
6 хэсэг бүхий ёслол:
• Бэлтгэл ажил,
• Цайгаа чанах,
• Цай аяглах,
• Үнэр амтыг мэдрэх,
• Төгсгөл,
• Ширээгээ цэвэрлэх.
Монгол цайны урлаг гэж нэрлэж болох оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл хүмүүжил, ёс заншлын том тогтолцоог танин мэдэж, хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
Дэлхийн олон орон цай хэрэглэдэг, цайны ёслол нь өвөрмөц гэх хэдий ч нийт хүн амын хувьд өдөрт хэрэглэх хэрэглээгээр Монголчууд дээгүүр орох нь лавтай. Өглөөнөөс орой хүртэл цайг голлон уудаг нь монгол айл гэр, хүн бүрийн тогтсон хэрэглээ. Монгол эмэгтэй бүр өглөө босоод цайгаа чанаж тэнгэр, бурхандаа дээжийг нь өргөөд халуун саванд хийж тавьснаар гэр бүлийн гишүүд өдрийн турш үргэлжлүүлэн уух нөхцөлийг бүрдүүлэх агаад үдийн хоолны үед дахин шинээр цай чанаж тэр нь орой болтол хүртээлтэй байхаар тасралтгүй уухад бэлэн байлгадаг заншилтай билээ. Ам бүлийн тооноос хамаараад хэдэн литр цай бэлддэг, монгол хүн дунджаар хэдэн литр цай уудаг болохыг тооцож тогтоосон тоо баримт хараахан үгүй ч цайгүй өнждөг айл өрх нэгээхэн ч үгүй билээ. Монголчууд голчлон ногоон цай уух бөгөөд цайны найрлага дахь сэргээх бодис нь ийнхүү цайг тасралтгүй хэрэглэх шалтаг, шалтгаан болдог байна. Монгол ёс заншилд цайны урлаг нэвчсэн байдаг. Энэ өгүүллийн гол зорилт нь Монгол цайны урлаг нь Цайны ёслол, Цайны ёс, Цайны жор бүхий томоохон ойлголт болохыг тогтоож ангилан судлах явдал юм.
Цайны Ёслол
Монгол зан заншлын нэгэн онцлог нь Цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:
- Цайны дээж өргөх ёслол
- Бэр буулгах ёслол
- Хүүхдийн угаалга
- Бөө мөргөл дэхь цайны ёслол
Цайгаар дайлах ёсон
Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журамтайн дээр ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг, үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан болтой нэг мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах ажээ.
Орчин цагийн олон хэлтэн бөөгнөсөн улс орныг бодвол цай уудаггүй монгол хүн гэж огт байхгүй тул та цай уух уу, өөр юм уух уу гэж асуух шалтгаан үгүй ажээ. Мөн цайгүй суугаа болон цайгаар дайлаагүй айлыг үл таашаан “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж ярьцгаадаг билээ. Барууны орнуудад бол уригдаж болон гэнэтийн тохиолдлоор орж ирсэн хүнээс ямар нэг юм уух уу гэж асуудаг нь тухайн хүний хүсэлд нийцүүлэхийг зорьж буй боловсон ёс гэх хэдий ч зочломтгой, нээлттэй зан заншлаас холдож хөндийрсөн нь мэдрэгдэнэ. Кофе болон жимсний шүүс мэт нь баруун чигийн улс орнуудын ундаа бөгөөд монгол ёс заншилд огт хамаарахгүйн дээр хэсэг зуур сонирхох төдий уудаг цөөнхийн ундаа болно. 70, 80-аад онд оросууд Монголд ихээр суурьшиж байх үед тэдний заншлыг дууриан самоварт ус буцалгаад дүрдэг байхуу хийж уудаг “мода” нэг хэсэгхэн сэхээтнүүдийн дунд гарч ирээд төд удалгүй оросуудтай хамт “гарч явсны” адил монгол цайнаас бусад ундаа монгол хүний нийтлэг унд болж үлдэхгүй бизээ.
Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Энэ нь эмнэлэг цайгаар хангадаггүй юм уу, өвчтөн цангаж байдгийн учир бус сайхан сэтгэл өвөрлөж очиж байгаагаа цайгаараа илэрхийлж буй сэтгэл зүйн болон ёс заншлын бэлэгдэл болж байдаг.
Нүүдэлчин монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг нь аян замын нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэнэ. Энэ зан уламжлал хот суурингийн суурьшмал амьдралд алдагдсан талтай ч нүүж ирж буй хөршийндөө цай идээ барьж орж сайхан сэтгэлээр угтан авах үзэгдэл цөөн ч атугай байсаар байгааг талархан дэмжиж хадгалан үлдээмээр.
Дүгнэлт
Цайны ёслол нь анх Хятадад үүсч, Японд цэцэглэн хөгжиж Монголоос эхлэн түгээн дэлгэрсэн дорнын өвөрмөц соёл мөн. Энэхүү соёл Японд жинхэнэ урлаг болтлоо хөгжсөн юм. Тэгвэл өнөө цагт цайны ёслол нь япон vндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочид, төлөөлөгчдөө дайлдаг урлагийн төрөл болтлоо хөгжсөн байна. Тvvнд зөвхөн нэг аяга цайгаар vл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж, хэрэгслийн талаар гvнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө vзэмжийн зохицол гэх мэт тал бvрийн ёс заншил хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн vзэж, маш их ач холбогдол өгдөг болжээ.
Цайны ёслол, икэбана гэх зэрэг бусад уламжлалт урлаг япончуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болон хөгжиж иржээ. Цайны ёслол /садоо буюу чадоо/ гэдэг нь ногоон цайг маш нарийн дэгийн дагуу бэлтгэх арга юм. Харин садоог цай бэлтгэх, цайгаар үйлчлэх ёслолоос ч илүү нарийн дэг жаягаар гүйцэтгэдэг. Үүнд өргөн мэдлэг, маш нарийн мэдрэмж шаарддагаас гадна садоо амьдралын учир утгыг мэдрүүлж, байгалийн гоо сайхныг таашаах сэтгэгдэл төрүүлдэг юм. Цайны ёслол нь Япончуудын агуу их соёлын нэгээхэн хэсэг бөгөөд энэ нь зочноо хүндэлж нэгээхэн хэлбэр билээ. Энэ нь нарийн дэг журмын явагддаг өвөрмөц ёслол юм.
Бид энэхүү бие даалтыг хийснээр японы уламжлалт соёл болох цайны ёслол түүний үүсэл хөгжил дэг журам, онцлогийн талаар мэдэж авсан. Ингэснээр бид Япон орны талаар тодорхой хэмжээний ойлголттой болж чадсан юм.
Ашигласан материал
Хавсралт
Зураг1
Япон цай
Зураг2 Зураг 3
Тайлбар:
Энэхүү зураг(2,3)-т япон эмэгтэй цайны ёслол үйлдэж байна
ДЭЛХИЙН ОЛОН УЛСЫН ЦАЙН СОЁЛ УЛАМЖЛАЛ
Англичууд дэлхийд хамгийн их цай уудаг улс билээ. Анх 1660 онд Португали, Голланд улсаар дамжин хятад цай Англид нэвтэрчээ.Тэр үеэс эхлэн Англи даяар цай уух соёл ихээр хөгжиж ХIX, XX зуун гэхэд дэлхийн хамгийн их цай уудаг улс болж хөгжжээ. Англи улс нь гадаадаас цайг их хэмжээгээр импортлодог. Англи хүн бүр жилд 3,5 кг цай хэрэглэдгээрээ дэлхийд тэргүүлдэг юм байна. Мөн Лондонд дэлхийн хамгийн том цайны зах байна. Англи хүн өдөрт хоёр удаа цай уух зуршилтай бөгөөд үдийн өмнө 10.30, үдийн хойно 16-17 цагийн хооронд орон даяар цай уух сайхан ёс заншил дэлгэрчээ. цайныхаа цагаар нэг аяга цай, нэг печень иддэг заншилтай байдаг. Английн бүх хотын зочид буудал, хоолны газрууд, галт тэрэг, нисэх онгоц зэрэг газруудад цай байхгүй байна гэж байдаггүй.
АНУ бол Английн дараа цайг их хэмжээгээр гаднаас импортолдог орон юм. Гуанз, ресторан, кафе, албан газар буудал зэрэг газруудад голцуу улаан цай, ногоон цай, цэцгэн цайгийг түгээмэл хэрэглэдэг. Түргэн уусдаг цай ба мөсөн цайны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. XVIII зууны эхнээс Америкт Английн нөлөөгөөр цайны соёл дэлгэрчээ.Америкчуудын дунд сайн чанарын цайг үргэлж хэрэглэж байх нь хорт хавдраас сэргийлэх, тослогийг бууруулахад ач холбогдолтой гэж үздэг уламжлал байдаг.
Японы цай уух соёл XV зууны үед Хятадын цайны соёлт лам хувраг нараар дамжин дэлгэрчээ. Япончууд цай тарих боловсруулах, орчин үед эрүүл мэндэд тустай төрөл бүрийн цай үйлдвэрлэдгээрээ нэртэй болж XX зууны 80-аад оны эхнээс Японы ү-лүн цай тураах үйлдэлтэй гэж дэлхийг шуугиулж байлаа.
Францын цай уух соёл ойролцоогоор 300-гаад жилийн түүхтэй. Хятадын Юн нан мужаас гаралтай фүүр цайг түгээмэл хэрэглэдэг болсон гэдэг. Францчууд цай уух цангаа дарахаас гадна шингээлтийг дээшлүүлэх, мэдрэлийг сэргээх, өөх тослогийг бууруулах үйлчилгээтэй хэмээн үзсээр иржээ.
Орос орны цай уух соёл нь үүсэж хөгжөөд 300 гаруй жил болж байна. Европын цорын ганц цай тариалдаг орон юм. Нэг жилийн цай хураалт нь 120 түмэн тонн хүрдэг бөгөөд ихэнх хувийг нь өөрийн орны хэрэгцээнд худалдаалж 6000 тонн орчмыг гадаадад гаргадаг байна. Чихэртэй цай уух дуртай бөгөөд нимбэгний цай, ногоон цай зэргийг өргөн хэрэглэдэг.
Хятадуудын цай уух соёл нь маш эрт 3000 жилийн тэртээгээс цайны мод тарьж байсантай холбон яригддаг. Хятад нь цайны түүх соёлоор баялаг бөгөөд 300 гаруй нэр төрлийн цайт ургамал ба цай байдаг гэсэн судалгаа байдаг. Үүний чанар чансаанаас шалтгаалж үнэ ханш нь кг нь 1000 төгрөгний цай байхад, кг нь 100000 төгрөгний үнэтэй цай ч байдаг байна. XVII зуунаас эхлэн Хятадын цай дэлхийн олон орноор түгэн тархжээ. Одоогоор Хятад улсын Юннан, Гуандун зэрэг таван мужид цайны тариалан, цайны аж үйлдвэр ихээр хөгжсөн байдаг. Хятадын цайны тэнхим /цайны газар/ маш өвөрмөц эртний маягийг хадгалдаг бөгөөд Шанхай, Гуанжу зэрэг газарт хэдэн зуун хүн зэрэг цай уух том том цайны газрууд байдаг .